CRYSTAL FLOWER

2010-12-27

ДЭЛХИЙН СОНИН ХАЧИН РЕСТОРАНУУД ^^

Ангилал: сонин хачин
Дэлхийн хамгийн сонин хачин зоогийн газар, ресторануудыг  уншигчдадаа  зөвхөн зугаатай сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс танилцуулж байна.

    Тэнгэр дэх зоог
Энэ нь 150 фүүт буюу ойролцоогоор 46 м-н өндөрт агаарт хооллоно гэсэн үг. 22 хүний суудлын багтаамжтай, тусгайлан хийгдсэн эдгээр ширээ сандлууд өргөгч машинаар дээш болдог ажээ. Лас Вегас руу энэ жилийн он солигдох мөчид нээлтээ хийхээр зорьжээ.






        Ithaa

Ithaa гэсэн энэ нэртэй ресторан нь дэлхийн хамгийн анхны усан доор байршиж буй хоолны газар ба Conrad Maldives Rangali Island гэдэг газар 2007 оны 4 сард нээгдсэн ажээ.

Гэхдээ энэ байгууламж нь Шинэ Зеландад загварыг нь гаргаад Сингапурт угсрагдаж, дараа нь Maldives руу зөөж авчирчээ.






          W’Duck Жорлонгийн суултууран ресторан
Зарим хүмүүсийн сонирхолыг татах ч жорлон дээр суун хоол идэнгээ жорлонгийн цаасаар амаа арчих нь танд таалагдах болов уу?  W’Duck ресторан нь Португалд байршдаг ба энэхүү содон сонин, эсвэл хэн нэгний сэжиг хүрмээр хооллох боломжийг хүмүүст олгодог ажээ.



         Marton Theme Restaurant

Тайвань улсын Matosinos байдаг шиг жорлон ресторантой төстэй ресторан ажээ. Энэхүү газрын тохижолт нь яг л жорлонг санагдуулах ба та өнгөлөг жорлонгийн суултуур дээр суун хоол нь жорлонгийн хэлбэртэй тавганд таваглагдсан хоолоор үйлчлүүлэх юм байна.

Энэ рестораны нэр нь Хятадын ‘Matong’ буюу гэсэн жорлон гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүмүүсийн дунд нэлээд алдаршиж байгаа гэнэ. Хоол нь ойролцоогоор $6 – $10-н хооронд байдаг аж.



             Robot Kitchen

Та робот тогоочоор үйлчлүүлж үзсэн үү? Тэгвэл Хон Конгд роботууд хоол хийж, хоолоо зөөж, хүргэж өгч үйлчилдэг ресторан байна.



        Hobbit House

Дэлхийн хамгийн жижигхэн биетэй зөөгчид болон эзэдтэй ресторан бол Хоббит ажээ. Энэ ресторан сайхан хоолтой бас амьд хөгжимтэй.


        Robot Restaurant
Robot Restaurant нь Хятадын 2 ихрүүдийн нээсэн ресторан ба хүмүүс хэрхэн хоногийн 21 цагт нь онгойдог хөл ихтэй рестораныг ядрахгүйгээр ажиллуулдагыг нь их гайхдаг байжээ. Гэтэл Today Morning Post хэмээх сонин энэ рестораныг 32той 2 ихэр залуус мөн 2 ихэр бүсгүйчүүлтэй гэр бүл болсоноор гэр бүлийин бизнес болгон амжилттай авч явааг нь илрүүлэн бичсэн байна. Нутгийнхан тэднийг робот хосуудын ресторан гэж нэрлэдэг аж.





         Sushi Restaurant
Sushi-г эрэгтэй эсвэл эмэгтэй хүний бие дээрээс идмээр байна уу? Тэгвэл та зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан энэхүү рестораныг West Hollywood-н Sunset strip-ээс олж болох ажээ. Та сэжиглэсэний хэрэггүй, учир нь тэдгээр хоолууд моелын биед хүрэхгүйгээр бананы навчин дээр тавигддаг юм байна.





      Condom Restaurant

Та бүхэн ханануудад нь бэлгэвчүүд байрлуулсан, хивснүүд нь бэлгэвчний зурагтай ресторанд хооллохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ газар таныг хооллосоны дараа чихэр, гааны оронд том саванд хийсэн бэлгэвчүүдийг танд санал болгох ажээ.



        O’Noir Restaurant

Та нар энэ зургаас юуг ч олж харж чадахгүй байгаа шигээ Канадын Montreal хотод байдаг  O’Noir ресторанд очвол яг адил байх аж. Бүх зүйл харанхуй. лаа ч үгүй, гар утсыг ч зөвшөөрөхгүй, бүүр харанхуйд гэрэлтэж болох цаг зүүлтийг ч энэ ресторан дотор зөвшөөрдөггүй юм байна.





         Graveyard Restaurant
“New Lucky Restaurant” нь Аhmadabad-д байдаг энэ ресторан нь өөрийн сүүтэй цай, тослог талх, мөн ширээнүүдийнхээ дунд байрлуулсан авснуудаараа алдартай ажээ. Та зөв уншлаа энэ бол авснууд (Оршуулга). Krishan Kutti Nair энэхүү ресторанаа бараг 40 жил Муслим оршуулгын газын хажууханд ажиллуулж ирсэн ба өөрийнх нь кафены шалнуудад хэн оршуулгадсаныг мэддэггүй гэжээ. Гэвч  Nair-н өөрийнх нь үзэж байгаараар оршуулга түүнд аз авчирдаг гээд ресторан нь одоог хүртэл амжилттай байж ирсэн нь үүнтэй холбоотой гэжээ.



     Guolizhuang (Penis Restaurant)

Guolizhuang (Penis Restaurant Beijing) нь бараг л бүх хоол нь амьтны эр бэлгийн эрхтэнгүүд байх ба та бүхэн өөрийн сонголтоор ямар амьтныхыг идэхээ сонгох аж. Жишээ нь нохой, сарлаг, илжиг, далайн гайхай гээд л сонголтууд ихтэй. Та аймхайдуу хүн бол барын бэлэг эрхтэн идвэл зоригждог гэсэн Хятадын сүсэглэл байна.



        Restaurant in a Prison

Шорондох ресторан

Италын Fortezza Medicea гэдэг газрын шоронгийн доторх шиг засалттай энэхүү ресторан нь Bruno хэмээх хүн амины хэргээс болоод насаараа хоригдох ял авсан төгөлдөр хуурчаас үүсэлтэй аж. Энэ ресторанд хоол идэхийн тулд та шоронгийн харгалзагчаар байнга хянуулж, шорондох ресторан луу орохдоо нарийн хяналт шалгалтаар орох ёстой болдог ажээ. Хэдэн долоо хоногийн өмнөөс захиалгаа өгөх хэрэгтэй болдог байна.



        Cannibalistic Restaurant

“Nyotaimori” гэсэн нь эмэгтэй хүнэн таваг гэсэн утгатай бөгөөд Японы энэхүү ресторан нь эмэгтэй хүний нүцгэн бие шигээр хийсэн sushi болон sashimi хийж иүлчилдэг ажээ. Энэ бие нь эмнэлгийн орон дээр хагалгаанд орох гэж буй бие шиг харагддаг ба та хаанаас нь эхлэн зүсэж болох аж. Зүсээд дотроос нь ямар л эрхтэн гарч ирнэ түүнийг нь идэх юм байна. Тухайн бие үнэхээр цус нь гоожиж, эд эрхтэнгүүд нь зүсэгдэх боломжтойгоор хийгджээ. Cannibalism.






        Medical Restaurant

Эмнэлгэн ресторан. Энэхүү рестораны эзэн залуу нутгийнхаа нэгэн эмнэлэгт баярлаж талархсандаа ийм санаа төрсөн ба зөөгчид нь сувилагчид шиг хувцаслан үйлчлэхээс гадна тохижилт нь мөн л эмнэлэг шиг юм байна.




     Dark Restaurant

Хамгийн анхны харанхуй ресторан нь Азид 2006 оны 12/23-нд Хятадын Бээжинд онгойж байжээ. Уг рестораны доторх засал нь бүгд хараар будагдсан, зөөгчид нь харанхуйд зүүдэг шил зүүсэн, үйлчлүүлэгчдээ суулгахад тусладаг ажээ. Энд үйлчлүүлэхийн тулд Montreal байдаг O’Noir шиг гэрэлтдэг зүйлс зүүж, хэрэглэхийг хориглодог ажээ.


(gogo.mn-ees)



















. Найздаа илгээх! . Уншсан: 245 удаа

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108754 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 142 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн